<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Омикрон вирусийн халдвараас сэргийлж, вакциндаа хамрагдацгаая
featured

Омикрон вирусийн халдвараас сэргийлж, вакциндаа хамрагдацгаая

Дэлхий дахинд КОВИД-19-ийн шинэ хувилбар болох Омикрон вирусийн халдвар эрчимтэй тархаж эхэллээ. Цар тахлыг хүндрэл багатай даван туулах арга зам бол вакциндаа идэвхтэй хамрагдах явдал гэдгийг хүн бүр санаж, гэр бүл ойр дотны хүмүүсээ халдвараас сэргийлэх нь маш чухал болоод байна. Үүний тулд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, вакциндаа хамргадах нь чухал юм. 
Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 29.1% дархлаа сэргээх нэмэлт тун буюу III тундаа хамрагдаад байна.
 
 
ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ГИШҮҮДИЙГ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ДЭГЛЭМ /ЭМЯ/:
-Хүн хоорондын зай барих
-Халдвар сэргийлэх дэглэмийг чанд мөрдөх
-Гарын ариун цэвэр сахиж, амны хаалтыг зүүх
-Олон хүн цугларсан газраас зайлсхийх
-Орчны агаар сэлгэлтээ сайтар хийх