<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Марко Кавалери: Сүргийн дархлаа тогтоох үйл явц түргэсч, цар тахлын үе дуусгавар болно
featured

Марко Кавалери: Сүргийн дархлаа тогтоох үйл явц түргэсч, цар тахлын үе дуусгавар болно

Короно вируст цар тахлын шинэ хувилбар болох Омикроны тархалт хүрээгээ тэлж, халдварын тоо өссөөр байна. Тэгвэл Европын эмийн агентлагийн дархлаажуулалтын асуудал эрхэлсэн гол эрдэмтэн Марко Кавалери дараах зөвлөмжийг өгчээ. 
Тэрбээр, Омикрон хувилбар нь халдварлах чанар өндөр, хоруу чанар бага тул олон хүн халдвар аваад, биеийн байдал нь хүндрэлгүйгээр богино хугацаанд эдгээд, эсрэг биетийн түвшин нь нэмэгдэнэ. Үүнийг вакцинтай хослуулахад сүргийн дархлаа тогтоох үйл явц түргэсч, цар тахлын үе дуусгавар болно гэж хэлсэн байна.
Мөн барууны орнууд нийтээрээ энэ таамаглалтай уялдсан арга, стратеги хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, АНУ халдвар авсан хүний тусгаарлалтын хугацааг 10 байсныг 5 болгосон бол, өчигдөр Ирландын Засгийн газар ойрын хавьталд орсон хүнийг тусгаарлах шаардлагагүй байхаар журамласан гэдгийг онцолсон байна.