<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ "Улаанбаатар-Замын-Үүд" чиглэлийн зорчигчийн галт тэрэг явахгүй
featured

"Улаанбаатар-Замын-Үүд" чиглэлийн зорчигчийн галт тэрэг явахгүй

 Монгол Улсын Онцгой Комиссын шийдвэрийг үндэслэн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн №296/295/297-р зорчигчийн галт тэрэг 2022 оны нэгдүгээр сарын 13-ний өдөр буюу өчигдрөөс эхлэн аялахгүй болсныг албан ёсоор мэдэгдсэн.

Үүнтэй холбогдуулан Улаанбаатар-Сайншанд чиглэлийн №286/285-р галт тэрэг аялна гэж “Улаанбаатар Төмөр Зам” ХНН-ээс мэдэгдлээ.

Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэрэгний өвлийн цагийн хуваарийг хүргэж байна.

  • 2022 оны нэгдүгээр сарын 13-ний өдрөөс эхлэн Улаанбаатар-Сайншанд чиглэлийн №286-р галт тэрэг өдөр бүр 20:58 цагт УБ-т хөдөлж, 07:30 цагт Сайншандад очно.
  • 2022 оны нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн Сайншанд-Улаанбаатар чиглэлийн №285 галт тэрэг өдөр бүр 19:40 цагт Сайншандаас хөдөлж, 07:05 цагт Улаанбаатарт очно.

 

 

Таг: