<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Зарим хүнд "Төрийн төмөр" нүүр харуулах хэрэгтэй байна
featured

Зарим хүнд "Төрийн төмөр" нүүр харуулах хэрэгтэй байна

 Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлэв. Тэрбээр "Монгол Улс холбооны бус нэгдмэл улс. Тиймээс Засгийн газраар хэлэлцэж, дэмжсэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барихыг эсэргүүцэж  сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга тогтоол гаргаж, Хятадын Элчин сайд руу албан бичиг тухай яриад явж байгаа нь зүйд нийцэхгүй. Тэдгээр хүмүүст төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй.

Малчдад 9.7 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгохоор болсон боловч харамсалтай нь албан тушаалтнууд гурван сая төгрөг өгнө гээд зогсч байна. Тиймээс 9.7 тэрбум төгрөгийг Эрдэнэбүрэнгийн УСЦ барих талбайд суурьшиж буй иргэдэд өгөх ажлыг Засгийн газар зохион байгуулах ёстой. Төрийн бодлого шийдвэрийг орон нутагт хүргэх ёстой хүмүүс төрийн эсрэг тогтоол гаргаж байгаа нь харамсалтай.

Баруун таван аймгийн ард түмэнд маш хэрэгтэй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг гацааж байгаа төрийн албан хаагчдад хариуцлага тооц. Тэдний ард санхүүжүүлж байгаа хүмүүсийг илрүүл. Арай хэтэрлээ. Эрх баригч нам хэл амаас айдаг байх. Гэхдээ төр зарим зүйл дээр буюу  олон нийтийн эрх  ашгийг хөндсөн зүйл дээр  дуугарах хэрэгтэй" гэв.