<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ "Аэрофлот" өнөөдрөөс Улаанбаатар руу шууд тогтмол нислэгээ сэргээж байна
featured

"Аэрофлот" өнөөдрөөс Улаанбаатар руу шууд тогтмол нислэгээ сэргээж байна

 "Аэрофлот" өнөөдрөөс Улаанбаатар руу шууд тогтмол нислэгээ сэргээхээр болсон тухай тус компанийн хэвлэлийн алба пүрэв гарагт мэдээлжээ. Нислэгийг хуваарийн дагуу долоо хоногт нэг удаа үйлдэх аж.  

"Аэрофлот" нэгдүгээр сарын 14-ний өдрөөс Москва-Улаанбаатар (Монгол)-Москва чиглэлийн шууд тогтмол нислэгээ сэргээж байна. Нислэгүүдийг хуваарийн дагуу долоо хоногт нэг удаа үйлдэнэ” гэж мэдээлэлд дурдсан байна. Тус компани нислэгийг "бизнес" болон "экономи" гэсэн хоёр ангиллын зохион байгуулалттай “Boeing 737-800” онгоцоор хийнэ гэжээ.

Москвагаас хийх нислэг баасан гарагийн шөнө 01:05 цагт нисэх бөгөөд Улаанбаатарт орон нутгийн цагаар 12:10 минутад ирэх бол буцах нислэгийг бямба гарагийн 07:55 цагт үйлдэхээр төлөвлөж байгаа бөгөөд Москвад 09:55 минутад газардах аж.