<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Нийслэлийн түгжрэлийг бууруулахад 420 их наяд төгрөг зарцуулна
featured

Нийслэлийн түгжрэлийг бууруулахад 420 их наяд төгрөг зарцуулна

 Нийслэл хотын түгжрэл жилээс жилд нэмэгдэж, иргэдийг ихээхэн бухимдуулсаар буй. Гэхдээ түгжрэл ихэслээ гээд машин унахаа болих хэрэгтэй гэсэн үг биш. Харин олон улсад хэрхэн замын түгжрэлийн асуудлаа шийдэж байгаагаас үлгэр жишээ авч, автозамын асуудлаа шийдэх хэрэгтэйг олон хүн хэлж буй юм.

"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд анх удаа нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад энэ онд /2022 он/ 420 их наяд төгрөг төсөвлөсөн байна. Тус мөнгөнд Улаанбаатар хотын нийтийн тээврийг шинэчлэх, арваас дээш жил үйлчилгээнд ашигласан нийтийн тээврийн хэрэгслийг үе шаттайгаар хэрэглээнээс гаргах, мөн 2024 он гэхэд гурван чиглэлд 41 км зайд тулгуурт гүүрэн байгууламж барих төсөл багтжээ.

Судалгааны үр дүнд уг гүүрэн байгууламж нь Сансар, Толгойт-Шархад, Зунжин-Гэгээнтэн гэсэн гурван чиглэлд явуулах боломжтой гэв. Түгжрэл бууруулах үндэсний хороог ерөнхий сайд ахлан ажиллаж байгаа билээ.