<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Гаалийн байгууллага 2022 оны төсөвт 4.2 их наяд төгрөгийн орлогыг төвлөрүүлнэ
featured

Гаалийн байгууллага 2022 оны төсөвт 4.2 их наяд төгрөгийн орлогыг төвлөрүүлнэ

Гаалийн байгууллага жил бүр өнгөрсөн оны ажлаа дүгнэж, ирж буй онд хийх ажлуудаа зөвлөлддөг уламжлалтай. Тэгвэл ажлаа төлөвлөх удирдах ажилтны зөвлөгөөн болсон байна.
Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байгууллагын нэг болох Гаалийн байгууллага нь өнгөрсөн 2021 онд улсын төсөвт 3,5 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Тус байгууллага иргэд, аж ахуй нэгжид төрийн үйлчилгээг түргэн шуурхай, ил тод, хүнд сурталгүй хүргэхийн төлөө ажиллаж байгаа бөгөөд гаалийн байгууллагаас олгодог 10 тусгай зөвшөөрөл болон бусад 37 үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлсэн байна.
Энэ оноос эхлэн хилийн мэргэжлийн хяналт, гаалийн байгууллагыг нэгтгэсэн төрийн үйлчилгээг хүргэх гэж байгаа аж. Ингэснээр гадаад худалдааг хөнгөвчилж, экспорт, импортын эргэлтийг нэмэгдүүлэн, хяналт шалгалтын давхардлыг арилгахын зэрэгцээ иргэд, аж ахуй нэгжийн зардал, цаг хугацааг бодитоор хэмнэх боломжтой болно хэмээн үзэж байна.
Гаалийн байгууллага нь 2022 оны төсөвт 4.2 их наяд төгрөгийн орлогыг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллах юм байна.

Таг: