<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭНТЕРТЭЙНМЕНТ Хүний биед цайр дутвал дархлаа мууддаг
featured

Хүний биед цайр дутвал дархлаа мууддаг

 Био цинк буюу цайр нь биеийн бүх эсийн эрүүл үйл ажиллагаанд чухал үүрэгтэй бөгөөд хүний ​​биед агуулагдах 200 гаруй ферментийг идэвхжүүлэх, нуклейн хүчлүүдийн нийлэгжилт, уураг, эсийн хуваагдал, өсөлт, нөхөн төлжих үйл явц, даавар, коллаген, араг яс үүсэх, хараагаа хадгалах, сайжруулах, дархлаа дэмжих ялангуяа өндөр настнуудад нөлөөлдөг.

Хүний биед цайрын дутагдал анх 1961 онд Ираны залуу эрчүүдэд илэрсэн байна. Эдгээр хүмүүсийн толгойны хэмжээ ихсэж, бэлгийн харьцааны чадвар буурч, үргүйдэл тохиолдох нь ихэсч байжээ. Энэ бүх үзэгдлүүд нь бие махбодод цайрын дутагдлаас үүдэлтэй болохыг эрдэмтэд баталсан байна.

Хүний биед агуулагдах цайрын эх үүсвэр нь хясаа, сам хорхой, майонез, тарвага, элэг, мах, хулууны үр, наранцэцгийн үр, мөөг зэрэг цайраар баялаг хоол хүнс юм.  Гэсэн хэдий ч үр тариа, шар буурцагнаас ялгардаг фитоны хүчил нь цайр болон бусад эрдэс бодисыг хооронд нь холбож, үл нийцэх дериватив болгон хувиргадаг бөгөөд үүний үр дүнд хүмүүст цайрын дутагдал үүсдэг.

Цайрын өдөр тутмын норм дунджаар 10-20 мг, жирэмсэн эмэгтэйчүүдэд 30 мг хүртэл байдаг. Бага насны хүүхэд өдөрт ойролцоогоор 3.5 -10 мг, өсвөр насныхан дор хаяж 15 мг авах шаардлагатай байдаг. Насанд хүрсэн хүн 35 наснаас эхлэн олон тооны ноцтой өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор А, С витаминтай хослуулан цайр агуулсан бэлдмэл ууж хэрэглэхэд тохиромжтой.

Хүний биед цайрын ач холбогдол, цайрын дутагдлаас үүсэх өвчин эмгэгүүд

Цайрын ач холбогдлоос дурдвал:

  • Цайрын хэвийн хэмжээ нь дархлааг сайжруулж, хөгшрөлтийг саатуулдаг;
  • Цайр нь аливаа шарх түүний дотор мэс заслын дараах эдгэрэлтийг түргэсгэх үйл явцад чухал үүрэг гүйцэтгэдэг.
  • Бөөрөнд хамгаалалтын нөлөө үзүүлдэг.
  • Ямар ч төрлийн суулгалт, цусан суулга, гэдэсний эмгэг өвчинд хэрэглэдэг.
  • Ердийн хараа муудах, нүдний торлог өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
  •  байдаг бөгөөд
  • Чихрийн шижин, катаракт өвчнөөс урьдчилан сэргийлэх, цусан дахь сахарын хэмжээг хэвийн хэмжээнд байлгахад оролцдог.
  • Ахмад настанд үе мөчний үрэвсэлт өвчин, уян хатан чанар, үе мөчний хөдөлгөөн.

Цайрын дутагдлаас үүдэн:

  • Дархлаа буурч, хавдрын эрсдэл өснө;
  • Амьсгалын замын вируст халдвар, ханиад, томууд өртөмтгий болно;
  • Арьсны аливаа өвчин түүний дотор харшлын шинж чанартай батга ихэснэ, арьсны коллаген уян чанар буурч, үс, хумс мууддаг;
  • Эмэгтэй, эрэгтэй хүний ​​үргүйдэл, эрэгтэйд бэлгийн сулралын эрсдэл өснө;
  • Эмэгтэйчүүдэд өндгөвчний үйл ажиллагаа алдагдах, жирэмсний хүндрэл, зулбах эрсдэл, ургийн өсөлт, хөгжлийн эрсдэлүүд өсдөг;
  • Цэвэршилтийн үеэр биенд цайрын дутагдал үүсч болзошгүй тул урьдчилан сэргийлэхийн тулд нөхөх шаардлагатай. Үүнээс гадна “халуун оргих”-ыг арилгадаг;
  • Амны хөндийн салст бүрхүүлийн гиперплази үүсдэг нь ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд амтыг гажуудуулахад хүргэдэг.

Цайрын хэрэглээ сайн байх нь ялангуяа хүүхдэд ач холбогдолтой. Учир нь цайр дутагдсанаар хүүхдийн өсөлт удаашрах, халдварт өртөмтгий болох, суулгалт болон амьсгалын замын өвчний эрсдэл нэмэгддэг.

0-6 сартай хүүхдэд 2.8 мг, 7-12 сартай хүүхдэд 4.1 мг, 1-3 настай хүүхдэд 4.1 мг, 4-6 настай хүүхдэд 4.8 мг, 7-10 настай хүүхэд 5.6 мг, 11-18 настай эрэгтэй хүүхдэд 8.6 мг, эмэгтэй хүүхдэд 7.2 мг, насанд хүрсэн эрэгтэй хүн 7 мг, эмэгтэй хүн 4.9 мг, жирэмсний эхний 3 сартай эмэгтэй 5.5 мг, 2 дахь 3 сар 7 мг, 3 дахь 3 сартайд 10 мг, 6 хүртэлх сартай хүүхэдтэй хөхүүл эх 9.5 мг, 6-аас дээш сартай хүүхэдтэй хөхүүл эх 7.2 мг цайрыг өдөр тутам хоол хүнсээрээ авах шаардлагатай.

Цайрын маш сайн эх үүсвэрт бүх төрлийн малын мах, тахиа, шувууны мах, шош, буурцаг, самар, загас, далайн бүтээгдэхүүн, бүхэл үр тариа, сүү, сүүн бүтээгдэхүүн ордог.


Цагаан хоолтой хүмүүс цайрыг өдрийн зөвлөмж хэмжээнээс 50 хувиар илүү авах шаардлагатай байдаг. Учир нь ургамлын гаралтай хүнсэнд агуулагддаг цайрын шимэгдэлт муу байдаг байна.

Зарим хүнсэнд агуулагдах цайрын хэмжээ:

- 85 гр хонины маханд -6.7 мг

- 250 гр хулууны үрэнд – 6.6 мг

- 100 гр үхрийн маханд 4.5 мг

- 250 мл тарганд -1.4 мг

- 250 гр мөөгөнд -1.4 мг

- 250 гр бууцайнд 1.4 мг

- 100 гр тахианы маханд 1 мг

Цайрын бэлдмэл нь капсул болон шахмал хэлбэртэй байдаг. Цайрын хүлцэх хамгийн дээд хэмжээ нь насанд хүрсэн хүмүүст 40 мг байдаг. Хоолны дуршил буурах, оюуны чадвар буурах, өсөлт удаашрах, цус багадах, шархны эдгэрэлт удаашрах, арьс батгаших болон үрэвсэх, биеэс таагүй үнэр үнэртэх, суулгалт удаан үргэлжлэх, үс унах зэрэг шинж тэмдэг илэрхээс гадна жирэмсэн эхчүүдэд төрөлт хүндрэх болон удаашрах эрсдэл үүсдэг.

Цайр эрүүл мэндийн ач холбогдол ихтэй ч илүүдэл хэрэглээ нь аюултай юм. Цайрын илүүдлийн шинж тэмдэгт:

Огиудас хүрэх, бөөлжих, ходоод өвдөх, гүйлгэх шинж тэмдэг илэрнэ. Судалгаагаар цайрын илүүдэл нь бөөрний чулуу үүсэхэд нөлөөлж байгааг тогтоосон байна.