<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Бүтээн байгуулалтын ажлыг дөрөвдүгээр сарын 1-нд эхлүүлнэ
featured

Бүтээн байгуулалтын ажлыг дөрөвдүгээр сарын 1-нд эхлүүлнэ

 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Дөрөвдүгээр сарын 1-н гэхэд бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Гуравдугаар сарын 15-н гэхэд бэлтгэл ажил хангагдсан байх шаардлагатай. Улаанбаатар хот явган хүнд ээлтэй хот байх ёстой. Явган хүний замын стандартыг шинэчилж, иргэдийг чөлөөтэй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэх хэрэгтэй” гэлээ.

Ташрамд дуулгахад, нийслэлийн эдэлбэр газрын хэмжээ 88.3 мянган га байгаагаас Улаанбаатар хотынх 46.3 мянган га, дагуул хот, тосгоных 41.9 мянган га байна. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө эцэслэн батлагдсаны дараа НИТХ-д оруулах юм байна. Харин нийслэлийн нийтийн тээвэр, такси үйлчилгээний зохицуулалтын тухайд Тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллаж, төлөвлөлтүүд хийж байгаа аж. Эхний ээлжид гурван чиглэлд өөрчлөлт хийж байгаа бөгөөд цаашид 10 чиглэлд өөрчлөлт хийхээр төлөвлөжээ.