<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭНТЕРТЭЙНМЕНТ Омикрон хувилбарын хөнгөн хэлбэр нь 5-8 хоногт бүрэн эмчлэгдэнэ
featured

Омикрон хувилбарын хөнгөн хэлбэр нь 5-8 хоногт бүрэн эмчлэгдэнэ

ЭМЯ-наас омикрон хувилбарын тархалт болон орны зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.   ЭМЯ "Нэгдүгээр сард томуугийн дэгдэлт эрчимждэг. Дээрээс нь Ковид19 халдварын шинэ хувилбар улс орон даяар дэгдэж, халдварын тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа.

Эмнэлгийн орны зохицуулалт хийхэд бэрх байна. Омикрон хувилбар томуу, томуу төст шинж тэмдгээр илэрдэг, уушгины хатгалгаа хэлбэрээр хүндрэх эрсдэлтэй. Томуугийн халдвар болон омикрон хувилбарын шинж тэмдэг нь ижил байна. Тиймээс ялгахад хүндрэлтэй байна.

Түргэвчилсэн болон ПГУ шинжилгээ хийж байгаа. Омикроны хувьд томуу, томуу төст шинж тэмдгээр илэрнэ. Омикрон хувилбарын хөнгөн хэлбэр нь 5-8 хоногт бүрэн эмчлэгдэх боломжтой. Хүнд хэлбэрийн шинж тэмдэгтэй байгаа тохиолдолд эмнэлэгт эмчилнэ. Энэ хувилбар нь маш олноор нэгэн зэрэг халдварлах чадвартай. Ихэвчлэн халуурах шинж тэмдэгтэй байна" гэв.