<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ "Алматы" олон улсын нисэх буудлыг тодорхойгүй хугацаагаар хаажээ
featured

"Алматы" олон улсын нисэх буудлыг тодорхойгүй хугацаагаар хаажээ

 Казахстан улсын Алматы хот дахь Бүгд Найрамдах Улсын талбай орчимд буудалцаан үргэлжилсээр байна. ТАСС-ын сурвалжлагчийн мэдээлснээр, амь үрэгдсэн хүмүүс байгаа аж. 

Цэргийнхэн Алматы хотын төв талбайд удахгүй “цэвэрлэгээ” эхлэх гэж байгааг энгийн иргэдэд анхааруулсан гэж өмнө нь РИА Новости агентлагийн сурвалжлагч үйл явдлын газраас мэдээлсэн байна. Цэргүүд талбайг орхиход “10 минут” байгааг анхааруулсны дараа талбайн хажууд зогсож байсан машинууд явж эхэлжээ.

Харин "Алматы" олон улсын нисэх буудлыг тодорхойгүй хугацаагаар хаалаа" гэж Tengrinews агентлаг мэдээлэв. Тус агентлаг ""Алматы" нисэх буудлыг түр хугацаагаар хаасан. Нээх талаарх мэдээллийн дараа өгнө" гэсэн агаарын боомтын хэвлэлийн албанаас өгсөн мэдээллээс эш татжээ. Өмнө нь "Нисэх буудлын үйл ажиллагааг нэгдүгээр сарын 10-ныг хүртэл түр зогсоосон" хэмээн мэдээлж байсан аж. 

"Өнгөрсөн бямба гарагт хийхээр төлөвлөж байсан орон нутгийн 216 нислэгийн 160-аад нь цуцлагдсан ба нислэгүүд саатсан, цуцлагдсан гол шалтгаан нь Актау, Талдыкорган, Алматы хотын нисэх буудлуудыг хааж, нислэгийн бэлтгэлийг хангах интернэтийн асуудал юм" гэж Аж үйлдвэр, дэд бүтцийн хөгжлийн яамны хэвлэлийн албанаас урьд нь мэдээлсэн юм.   
 
Нэгдүгээр сарын 5-нд Казахстаны ерөнхийлөгч Касым- Жомарт Токаев Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр алан хядагч бүлэглэлүүд Алматы хотын нисэх буудлыг эзлэн аваад, тусгай ажиллагааны үр дүнд сулласан" хэмээн мэдэгджээ.