<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ХУУЛЬ Д.Нямхүүг үргэлжлүүлэн хорих эсэхийг эцэслээгүй байна
featured

Д.Нямхүүг үргэлжлүүлэн хорих эсэхийг эцэслээгүй байна

 ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг Авлигатай тэмцэх газраас шалгаж, саатуулсан. Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Н.Тэмүүлэн  "ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүүг үргэлжлүүлэн цагдан хорьж, шалгах эсэхийг шүүх шийдвэрлэнэ. Одоогоор түүнийг 48 цаг түр саатуулчихсан байгаа. Хэргийг нь манай Мөрдөн шалгах хэлтэс дээр шалгаж байна.  Зарим мэдээллийн сайтаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг шалгаж байна гэж ташаа мэдээлсэн. Тухайн үед салбарын сайдаар ажиллаж байсан Д.Сарангэрэлийг шалгаж байна гэх мэдээлэл ирээгүй. Хуулирааа прокурорын байгууллагаас зөвшөөрлөөр хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын талаар мэдээллийг өгнө" гэлээ.

Эх сурвалжийн өгүүлснээр түүний хамаарал бүхий байгууламжид нэгжлэг хийхэд их хэмжээний үнэт чулуу, валют олдсоноос гадна төрийн өмчийг хувьдаа завшсан байж болзошгүй бичиг баримт олджээ. Түүнчлэн  Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, цар тахлын үеийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан, мөн хувьдаа завшсан байж болзошгүй хэрэгт буруутган АТГ-аас шалгаж байгаа юм байна.

Таг: