<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Монголын шагайн харвааны холбооноос Соёлын яам,Монголын спортын корпорацад шаардах албан бичиг хүргүүлжээ
featured

Монголын шагайн харвааны холбооноос Соёлын яам,Монголын спортын корпорацад шаардах албан бичиг хүргүүлжээ

 Монголын шагайн харвааны холбооноос Монголын Спортын корпорацаас зохиож буй шагайн харваан тэмцээнтэй холбоотой мэдээлэл өглөө. Тус холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч н.Отгонбаяр "Монголын спортын корпорацаас Монголын өв соёлыг эвдэх, шагайн харваачдыг талцуулах үйлдэл хийж байна. Өдгөө Монголд 10 мянга орчим харваачид бий. Монголын спортын корпорацын захирал Б.Хосбаяр тэргүүтнүүд өөрсдөө шагай харваж үзээгүй байж өв соёлоо хөндөж байна.

Энэ сайхан өв соёлыг мэдэхгүй хүмүүс бидний спортыг олон улсад гаргах, зэрэгцээд явах нь боломжгүй. Өнөөдөр Монголд шагай харваж байгаа хүмүүсийн 80 хувь нь залуус. Эмэгтэй хүн харвадаггүй жаягийг эвдсэнээр энэ өв устах аюултай.

Энэ явуулж байгаа ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардаж байна. Соёлын яаманд энэ талаар мэдэгдсэн. Зогсоохгүй бол Мөсөн өргөөд очиж хэвтэнэ.

Дээр үеийн эмэгтэй хүмүүс эрэгтэй хүмүүсээ хүндэлдэг, эр хүний тоглоомыг дээдэлдэг байсан тул шагайн харваа тоглодоггүй байсан" гэв.

Монголын шагайн харвааны холбооноос Соёлын яам болон Монголын спортын корпорацад шаардах албан бичиг хүргүүлжээ.

Мөн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга "спортын өв уламжлалыг өөрчлөн, эд хэрэглэлийг ашиглан өөр тэмцээн уралдаан зохиоход холбооноос зөвшөөрөл авч, зөвшилцөх ёстой" хэмээв.