<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ХУУЛЬ Улаагчны хар нуураас их хэмжээний зарам загас барьжээ
featured

Улаагчны хар нуураас их хэмжээний зарам загас барьжээ

270126768_664523384704035_6582634069786998808_n
 
 
 Завхан аймгийн цагдаагийн газраас Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуураас хууль бусаар их хэмжээний зарам /пелдь/ загас барьсан бүлэг этгээдүүдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
 
Тус аймгийн Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуур нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг тул тус нуураас загас барихгүй байхыг анхааруулж байна.
 
Эрүүгийн хуулиас
24.5 дугаар зүйл.Хууль бусаар ан агнах
1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.