<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭНТЕРТЭЙНМЕНТ Ундааны сав, тамхины ишээ машиныхаа цонхоор шидвэл арга хэмжээ авна
featured

Ундааны сав, тамхины ишээ машиныхаа цонхоор шидвэл арга хэмжээ авна

 Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн /2020.11.17/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. 

Энэ үеэр Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар доорх асуудлыг анхааруулсан юм. Тэрбээр “Улаанбаатар хотын иргэд хогоо ялгах ангилах соёлд төдийлөн суралцаагүй байгаа. Биеэ авч явах, нус цэрээ гудамжинд хаях, нийтийн эзэмшлийн талбайд хүнд, хөнгөнөөр бие засахаас эхлээд хотын иргэний гаргаж болохгүй үйлдлийг гаргадаг. "Хотын иргэн хотын стандарт" дүрэм журамд хашигдаж амьдрах ёстой. Цаашид иргэдэд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлнэ. Хөдөө орон нутгаас ирж байгаа иргэдээ хотжих соёлд сургана. Соён гэгээрүүлэх ажлыг хийнэ. 

"Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар тодорхой эрх мэдлүүд нийслэлд шилжиж ирж байна" гэж мэдэгдсэн юм.