<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Э.Цэндбаатар WBA холбооны Азийн аваргын бүсийн төлөө ОХУ-ын мэргэжлийн боксчин Сослан Баевтай тулалдаж яллаа
featured

Э.Цэндбаатар WBA холбооны Азийн аваргын бүсийн төлөө ОХУ-ын мэргэжлийн боксчин Сослан Баевтай тулалдаж яллаа

 Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн хошой аварга, "Жакарта-2018" Азийн наадмын аварга Э.Цэндбаатар Москва хотноо энэ сарын 24-нд WBA холбооны Азийн аваргын бүсийн төлөө ОХУ-ын мэргэжлийн боксчин Сослан Баевтай тулалдаж яллаа.

Динамо боксын промоушн /Dynamo boxing promotion/ компанийн зохион байгуулж байгаа "Лига Ставок. Вечер бокса" тэмцээний хүрээнд болсон энэ тулаанаар мэргэжлийн боксын шинэ супер тэмцээн эхлүүлж байгаа юм байна. Тус компани ялсан тамирчидтай гэрээ байгуулж, хамтран ажиллахаар төлөвлөжээ.

Мэргэжлийн боксын WBA Asia Champion бүсийн төлөөх энэ тулаанд Э.Цэндбаатарын өрсөлдөгч нь ОХУ-ын осетин залуу Аслан Кабисов гэж зарлаж байсан ч өрсөлдөгч солигдож 23 настай Сослан Баев тулалдсан юм. Тэрбээр мэргэжлийн рингэнд 6 тулалдаж ялахдаа гуравт нь хүнд цохилтоор ялж байжээ.

Энэ удаа 8 үе тулалдсан бөгөөд Сослан Баев 178 см өндөр бол Цэндбаатар түүнээс 11 см намхан хэдий ч өрсөлдөгчөө илүүрхэн ялсан юм. С.Баев хамгийн сүүлд 2019 онд тулалдаж, Анар Сулеймановыг ялж байжээ.