<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” тогтоолын төслийг хаалттай хэлэлцэж байна
featured

“Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” тогтоолын төслийг хаалттай хэлэлцэж байна

“Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” тогтоолын төслийг хаалттай хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Өчигдрийн хуралдаанаар Ардчилсан намын бүлэг завсарлага авсан юм. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн горимын санал гаргалаа. Тэрээр "Засгийн газар болоод хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ үргэлжилж байна. Оюу толгой төсөлтэй холбоотой асуудлыг хариуцсан түр хороогоор үүнийг хаалттай хэлэлцсэн. Тиймээс уг асуудлыг чуулгын хуралдаанд хаалттай горимоор хэлэлцүүлнэ үү" гэлээ. Г.Тэмүүлэн гишүүний гаргасан саналаар санал хураалт явуулснаар "Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэж эхэллээ

Таг: