<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Г.Занданшатар: Дарга нарын нам гэдэг үг сонсогдох боллоо, жирийн иргэдийн үгийг сонсдог байх хэрэгтэй
featured

Г.Занданшатар: Дарга нарын нам гэдэг үг сонсогдох боллоо, жирийн иргэдийн үгийг сонсдог байх хэрэгтэй

 МАН-ын Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр хурлаар Бага хурлын бүрэлдэхүүнийг сонгох, намын хяналтын Ерөнхий хороог шинэчлэн байгуулах асуудлыг хэлэлцэнэ. Өнөөдрийн хуралдааны эхэнд  УИХ-ын дарга Г.Занданшатар “Парламентын засаглалыг төгөлдөршүүлэх нь” сэдэвт илтгэл тавьсан байна.

БНЭУ-д албан ёсны айлчлал хийгээд ирсэн УИХ-ын дарга 10 хоногийн тусгаарлалтад орсон учраас МАН-ын Их хуралдаа цахимаар оролцож байна.

УИХ-ын дарга Г.Занданшатарын илтгэлээс: УИХ-ын 2020 оны сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, ард иргэдээсээ асар их итгэл авсан та бүхэндээ халуун мэнд хүргэж байна. Өнгөрсөн зуунаа дүгнэж, шинэ зууны сэргэлтийн бодлогоо тодорхойлж, дэвшүүлэх түүхэн ой, хурал болж байна.

Дэлхий дахинд цар тахлын хүнд хэцүү нөхцөлтэй тулгарсан, улс орны нийгэм эдийн засаг хүндэрсэн цагт 30 дахь хурал болж байна. Шударга ёс, хууль засагладаг нийгмийг тогтоох, сахилга баттай хүмүүнлэг нийгмийг бүтээх үүрэг даалгавар өгч МАН-д төрийн бүх эрх мэдлийг өгсөн. Энэ асар их итгэлийг хэрхэвч хугалж болохгүй, тэгвэл ард түмэн өршөөхгүй.

Бид чин сэтгэл, зүтгэлээр хариулах ёстой. Ард түмний амьдралыг сайжруулах ёстой. Цар тахлын хүн нөхцөлийг хамтдаа даван туулж, сэргэн хөгжиж чадна” хэмээн тодотголоо.

Түүнчлэн “Парламентад ёсыг сонгодог зарчим, дэлхий нийтийн чиг хандлагад төгөлдөршүүлж, ард түмнийхээ засаглах, төлөөлөх эрхийг хэрхэн хангах вэ гэдэгт онцгой ач холбогдол өгөх нь цаг үе, нийгмийн хөгжлийн чухал шаардлага болж байна.

Энэ талаар та бүхнийг дараах гурван асуудалд онцгой анхаарал хандуулахыг хүсэж байна. Нэгт, Монголын парламентад ёсны түүх уламжлал, түүнд суурилсан шинэчлэлийн асуудлыг хөндөж байна. Өчигдөргүй өнөөдөр гэж үгүй. Өнгөрсөн цаг хугацаа маргаашийн замыг хамгийн сайн гэрэлтүүлэх гэрэлт дэнлүү гэдэг үг байдаг. Явсан зам мөрөө эргэн харж, үнэ цэнтэйг нь өлгөн авч, түүнийгээ улам сайжруулж байх нь зүйтэй юм” гэлээ.

Мөн “Бид хууль дээдлэх шударга ёс, хүмүүнлэг ёс суртахуунтай, хууль засагладаг нийгэм, эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна. Иргэд цүнх баригчид гэж их шүүмжилдэг болсон. Цүнх баригч биш мэдлэгтэй, чадвартай хүнийг дэвшүүлдэг байх асуудлыг УИХ-ын тогтоолдоо тусгах шаардлагатай байна.

Ингэж томилсон албан тушаалтнуудаасаа хариуцлага нэхэж, тооцдог байхыг тусгаж, бүх шатанд хуульчилж, шаарддаг болох хэрэгтэй. Иргэдэд бодит үнэнийг хэлдэг, худлаа хэлдэггүй байх шаардлагатай байна. Дарга нарын нам, нийгэм гэдэг үг ард иргэдээс олон сонсогдох боллоо. Тиймээс намын анхан шат, жирийн иргэдийн үгээ сонсдог байх хэрэгтэй байна.

Таг: