<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ Танхимын сургалтыг 12-р сарын 10-ны өдрөөр дуусгавар болгож, 13-17-ны хичээлийг 100 хувь цахимаар зохион байгуулна
featured

Танхимын сургалтыг 12-р сарын 10-ны өдрөөр дуусгавар болгож, 13-17-ны хичээлийг 100 хувь цахимаар зохион байгуулна

 Монгол Улсын засгийн газар, Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэж, цар тахлын нөхцөл байдлыг үнэлэн, боловсролын бүх шатны байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагаанд дараах зохицуулалтыг хийхээр болов.

Нийслэлд байршилтай өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг 12-р сарын 10-ны өдрөөр дуусгавар болгож, 13-17-ны өдрийн хичээлийг 100 хувь цахимаар зохион байгуулахаар болов.

Халдварын эрсдэл харьцангуй бага байгаа учир орон нутгийн сургуулиуд 5/9 зарчмын дагуу хичээллэж 12 дугаар сарын 18-ны өдрөөс нэгдүгээр улирлын амралтыг эхлүүлнэ.

Их, дээд сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг энэ долоо хоногийг дуустал хэвийн горимын дагуу үргэлжлүүлж, арванхоёрдугаар сарын 13-ны өдрөөс амраах шийдвэрийг БШУЯ-наас гаргажээ. 

Амралтын хугацаанд буюу хоёрдугаар сарын 15-наас өмнө шалгалтуудыг зохион байгуулж дуусгах бөгөөд боломжит шалгалтуудыг цахимаар, танхимын шалгалтуудыг хоёрдугаар сард  авах чиглэлийг салбарын яамнаас сургуулиулдад өгсөн байна.