<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ХУУЛЬ Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Д.Сүндийд гурван жилийн хорих ял оноожээ
featured

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Д.Сүндийд гурван жилийн хорих ял оноожээ

“Нэткапитал” ББСБ-ыг үүсгэн байгуулагч Д.Сүндий нарт холбогдох хэргийн шүүх хурал арванхоёдугаар сарын 3-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс Д.Сүндийд гурван жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах шийдвэр гаргажээ.

Хэргийг эргэн сануулбал, Д.Сүндий нь эхнэрээ зодож, хүнд гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон. Улмаар энэхүү хэргээ хэрэгсэхгүй болгохын тулд цагдаагийн алба хаагчдад авлига өгсөн байдаг.

Д.Сүндийгээс авлига авсан Д.Батөгтөгсийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж 14 сая төгрөгөөр, Г.Даваажавын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, дөрвөн жилийн хорих ялаар, Т.Батсайханыг мөн эрхийг таван жилээр хасаж дөрвөн жилийн хорих ял оноожээ.