<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ХУУЛЬ Дөрөлж нуур хэмээх газарт шатахуун ачсан чиргүүлтэй автомашин нууранд цөмөрчээ
featured

Дөрөлж нуур хэмээх газарт шатахуун ачсан чиргүүлтэй автомашин нууранд цөмөрчээ

 

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын “Тосон” багийн Дөрөлж нуур гэдэг газар шатахуун ачсан чиргүүлтжй автомашин  нууранд цөмөрчээ. Ослын газарт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, Мэргэжлийн хяналтын газар, сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид хамтран татан гаргахаар  ажиллагааг зохион байгуулжээ. Гурав дахь өдрөө ажиллаж байгаа юм байна. Өчигдөр 6 метрийн өргөн, 8 метрийн урт талбайн мөсийг зүсэж зайлуулсан бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдсан тул түр зогсоож өнөө өглөө 9 цагт автомашиныг татан гаргах ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

Дөрөлж нуурын мөсний зузаан 40 см, усны гүн нь 3.1 метр юм байна. Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй  байхыг Онцгой байдлын ерөнхий газраас  анхааруулан сэрэмжлүүлж  байна.