<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ АНУ-д инфляци сүүлийн 30 жилийн хамгийн дээд цэгтээ хүрчээ
featured

АНУ-д инфляци сүүлийн 30 жилийн хамгийн дээд цэгтээ хүрчээ

 АНУ-д инфляци сүүлийн 30 жилийн хамгийн дээд цэгтээ хүрээд байгаа. Тус улсын төв банкны тэргүүн Жером Пауэлл инфляцийн талаар улам их санаа зовниж байгаагаа илэрхийллээ.

Холбооны нөөцийн сан үнийг бууруулахаар төлөвлөж байснаасаа эрт эдийн засгийн дэмжлэгээ татан авч магадгүй гэж төв банкны тэргүүн мягмар гарагт мэдэгдлээ.

Төв банкны тэргүүн Жером Пауэлл инфляцийг "түр зуурын" гэж хэдэн сарын турш хадгалсаар ирсэн ч "энэ үгээсээ ухарч магадгүй нөхцөлд хүрсэн" гэж Сенатын банкны хороонд хандаж хэлсэн байна.

Холбооны нөөц санхүүгийн зах зээлээр дамжуулан мөнгөний урсгалыг хадгалахын тулд сард 120 тэрбум доллар зарцуулж байна. Төв банкны тэргүүн хэдэн долоо хоногийн өмнө тус банк актив худалдан авалтаа сард 15 тэрбум доллараар бууруулж, ирэх оны дундуур хөтөлбөрөөс гарна гэж мэдэгдсэн.

Мэдэгдлийнхээ үеэр Төв банкны тэргүүн Жером Пауэлл Холбооны Нөөцийн Сангийн хөтөлбөрийг бүр эрт зогсоох санал болгосон. Гэхдээ сүүлд омикрон хувилбар гарч ирсэн нь коронавирус эдийн засгийн төлөв байдалд заналхийлсээр байгааг тэрбээр анхааруулсан байна.