<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Ирэх оны долдугаар сараас эхлэн хүүхдийн мөнгөний 50 хувийг “хадгална"
featured

Ирэх оны долдугаар сараас эхлэн хүүхдийн мөнгөний 50 хувийг “хадгална"

 2020 оны төсвийн жилд, нэгдүгээр сарын 1-ээс долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн хуримтлалыг 100,000 төгрөг хүртэл сонголтоор, харин долдугаар сарын 1-ний өдрөөс хойш 50,000 төгрөгөөс доошгүй хэсгийг хуримтлуулж үлдсэн 50,000 төгрөгийг бэлнээр буюу хүүхэд бүрд нийт 100,000 төгрөгийг хадгална. Тодруулбал, ирэх онд  Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр 1,057.2 тэрбум төгрөг, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниудын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашгаар 404.5 тэрбум төгрөг, нийтдээ 1,461.7 тэрбум төгрөгийг ирээдүйн өв санд төвлөрүүлсэнээр “Хуримтлалтай хүүхэд” хүүхдийн мөнгөн хадгаламж бий болох юм.  

Ирэх 2022 онд дэлхийн зах зээл дахь экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн таамаглал, экспортын биет хэмжээний төсөөлөл зэрэгтэй уялдуулан Ирээдүйн өв санд нийт 1,461.7 тэрбум төгрөг төвлөрөхөөр байгаа бөгөөд тус сангаас хүүхдийн мөнгөн хадгаламжид зориулан мөн хэмжээний дүнг Банкны тухай  хуулийн 3.1.20-д заасан банкин дахь хүүхдийн нэрийн дансанд шилжүүлнэ. Үүнээс хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн гаргасан хүсэлтийн дагуу мөнгөн хэлбэрээр олгох дээд хэмжээг 1,096.3 тэрбум төгрөг, хүүхдийн нэрийн дансанд хуримтлагдах доод хэмжээг 365.4 тэрбум төгрөг байхаар тооцоолжээ.