<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Сайжруулсан түлшний шуудайг иргэдээс худалдаж авна
featured

Сайжруулсан түлшний шуудайг иргэдээс худалдаж авна

 Гэр хороололд сайжруулсан шахмал түлш хүрэлцээгүй байгаа талаар иргэд мэдээлж буй. Албаныхны мэдээлснээр өнөөдрийн байдлаар барьцалдуулагч бодисын долоо, шуудайны 14 хоногийн нөөцтэй байгаа гэв. Мөн аж ахуй нэгж, иргэдийн ашигласан түлшний шуудайг худалдан авахаар болжээ.

Энэ талаар "Таван толгой түлш" компанийн Худалдан авалтын хэлтсийн дарга Г.Батцэнгэл "Бид эхний ээлжид хоёр сая ширхэг түлшний шуудай аж ахуй нэгж, иргэдээс худалдан авах зар байршуулсан. Манай компани түлшний шинэ шуудайг 600 төгрөгөөр худалдан авдаг. Хуучин шуудайг арай бага үнээр худалдан авах байх. Одоогийн байдлаар нэг ч иргэн, аж ахуй нэгжээс худалдаж аваагүй. Цаашдаа түлшний шуудай худалдан авах төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс иргэд түлшний шуудайгаа задлахдаа хөврүүлж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол шуудайг дахин ашиглах боломжгүй болно. Монгол Улсад шуудай хэрж, оёдог нэг машин байдаг юм билээ. Тус компаниас үнийн саналыг авч байгаа" гэв