<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Д.Амарбаясгалан: МАН хүний эрхийг хамгаалах, авлигатай тэмцэх бодлогоо танилцуулна
featured

Д.Амарбаясгалан: МАН хүний эрхийг хамгаалах, авлигатай тэмцэх бодлогоо танилцуулна

  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ирэх арванхоёрдугаар сарын 6-ны өдөр болох МАН-ын 30-р Их хурлаар хэлэлцэх асуудлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "МАН-ын Удирдах зөвлөл арваннэгдүгээр сарын 23-нд хуралдаж, ХХХ Их хурлаа арванхоёдугаар сарын 6-нд зохион байгуулахаар товлосон. Үүнтэй холбоотойгоор Их хурлаар хэлэлцэх асуудлыг танилцуулъя. 

1. МАН-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг батламжлах асуудлыг хэлэлцэнэ.

2. Намын дүрмийн өөрчлөлт, намын хяналтын Ерөнхий хороог шинэчлэн байгуулна. 

3. Эрх барьж байгаа намын хувьд нийгмийн тулгамдаж байгаа асуудлыг шийдэх  бодлогыг дэвшүүлж, танилцуулна.  Үүнд

  • Цар тахлын дараах Шинэ сэргэлийн бодлогоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Их хурлын гишүүдэд танилцуулж, санал бодол солилцоно.
  • Сонгодог парламентын тогтолцоог бэхжүүлэх хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэл тавьж, санал солилцоно.
  • УИХ-ын хоёр удаагийн сонгуульд дараалан үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын хувьд цаашид хийж хэрэгжүүлэх ажил хөтөлбөрөө олон талаас судалж гаргаж ирэхийг хүчээлээ. Бүтээн байгуулалт, хөрөнгө орууллатаас гадна монгол хүн эрүүл, аюулгүй тайван амьдрахад юу чухал юу гэдгийг нэлээд удаан судаллаа. Маш олон мэргэжлийн хараат бус судлаачид, багш нартай хамтран ажилласан.  Мэргэжлийн судлаач, хуульчдыг ажиллуулж, өмнөө тавих бодитой зориултууд тавилаа. Нэн түрүүнд хүний эрхийг хамгаалах хүрээнд МАН хүчтэй, эргэлтийн шинжтэй бодлогуудыг хэрэгжүүлнэ. Хүний эрхийг өндөрт тавьдаг орнуудын түвшинд хүрэх зорилтуудыг дэвшүүлнэ. Хүний эрхийн зөрчилтэй 800 орчим хуулийн заалтыг засах ажил өнөөдрөөс эхэлж байна. 
  • МАН сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа дараалан үнэмлэхүй ялалт байгуулсан. Хоёр дараалсан том ялалт цаана маш өндөр хариуцлага ногдож байгаа.  МАН-д нийгмийн дундаж давхрагыг хүчтэй болгох хариуцлага ирж байна. Энэ хүрээнд бид намын бүх төвшинд авлига, хүнд сурталтай тууштай тэмцэх хөтөлбөр бодлогыг танилцуулна гэлээ.

Таг: