<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ "Таван толгой түлш" ХХК дотоодын компаниудаас нүүрсний хоёр сая шуудай худалдан авна
featured

"Таван толгой түлш" ХХК дотоодын компаниудаас нүүрсний хоёр сая шуудай худалдан авна

 "Таван толгой түлш" ХХК дотоодын шуудай үйлдвэрлэгч компаниудаас нүүрсний 25 кг жингийн хоёр сая ширхэг шуудайг худалдан авахаар болжээ.

Энэ талаар тус компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ  "Шуудай үйлдвэрлэгч дотоодын компаниудаас 25 кг жингийн 2 сая ширхэг шуудай авахаар болсон. Компаниудад саналаа ирүүлэх хүсэлт тавьсан. Одоогоор санал ирээгүй байна. "Стандарт шуудай" ХХК нь манайд удаа дараа хүсэлт тавьсан нь худлаа гэдгийг илэрхийлсэн. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл тухайн мэдээллийг мушгин гуйвуулсан байж болзошгүй" гэв.

Шуудай нийлүүлэх компани нь:

  • Аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Монголын сав баглаа, боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тодорхойлолт
  • Үйлдвэрийн дэлгэрэнгүй танилцуулга ирүүлэх
  • Нийлүүлэх барааны техникийн тодорхойлолт, үзүүлэлт, стандарт, зураг ирүүлэх.
  • Татварын өргүй талаар тодорхойлолт
  • Шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа ирүүлэх
  • ШШГЕГ-ын тодорхойлолт ирүүлэх
  • Харилцагч банкны зээлийн хүүгийн өргүй талаарх тодорхойлолт
  • Сүүлийн 3-н жилд /2018, 2019, 2020 он/ хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэл, түүний жагсаалт зэргийг бүрдүүлэх ба Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Эрдэнэс таван толгой ХК-ийн байр, Таван толгой түлш ХХК, 123 тоот Худалдан авах ажиллагааны хэлтэс хаягаар эх хувиар битүүмжилж 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цагаас өмнө ирүүлэх ёстой аж.