<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ХУУЛЬ Согтуу эцэг гурван хүүхдээ буудаад өөрийгөө хороосон ноцтой хэрэг гарчээ
featured

Согтуу эцэг гурван хүүхдээ буудаад өөрийгөө хороосон ноцтой хэрэг гарчээ

Баянхонгор аймагт өнгөрсөн шөнө /2021.11.25/ 02:40 цагийн орчимд хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тус аймгийн Баянцагаан сумын нутаг дэвсгэрт оршин суух 41 настай эрэгтэй Б нь гурван хүүхдээ буудаж хөнөөгөөд улмаар өөрийгөө хороосон байна.

Талийгаач архи ууж согтууран агсамнаж  салсан эхнэртэйгээ маргалджээ. ZKK-600 маркийн галт зэвсгээр хашаан дотроо иргэн Д-н гар руу буусанаа, гэртээ орж төрсөн хүүхдүүд болох 7 настай эмэгтэй Н, 9 настай эрэгтэй Д, 14 настай эрэгтэй Д гэх гурван хүүхдээ буудаж амь насыг нь бүрэлгэжээ. Дараа нь өөрийнхөө толгой руу буудаж  амиа хорлосон байна.

Хэргийг Баянхонгор аймгийн ЦЕГ шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар 41 настай Б нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, гэмт хэрэгт ашигласан галт зэвсэг нь бүртгэлгүй буу байсан нь тогтоогдоод байна.

Таг: