<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Ирэх сарын 1-нээс визийн хүсэлтийг цахимаар авна
featured

Ирэх сарын 1-нээс визийн хүсэлтийг цахимаар авна

 Гадаадын иргэн, харьяатын газар бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг арванхоёрдугаар сарын 1-нээс цахимаар хүлээн авч эхлэхээр болжээ. Визийн зөвшөөрлийн хүсэлтийг яаралтайгаар ажлын 3 хоног, энгийнээр ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэх аж. 

Визийн зөвшөөрөл гэдэг нь виз олгох эрх бүхий байгууллагаас Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичгийг хэлдэг бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газраар үйлчлүүлж буй иргэдийн дийлэнх хувь нь уг үйлчилгээг авдаг.