<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭНТЕРТЭЙНМЕНТ Улс тунхагласны баяраар урлагийн тоглолт,концерт,бөхийн барилдаан сонирхоорой
featured

Улс тунхагласны баяраар урлагийн тоглолт,концерт,бөхийн барилдаан сонирхоорой

 Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу Улс тунхагласны өдрөөр энэ баасан гарагт бүх нийтээр амарна. Энэ өдрөөр урлаг соёл болон спортын арга хэмжээг танилцуулья.

-Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 97 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан 12.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

-“Мөрөөдлийн театр” байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан “Мөрөөдлийн театр 10 жил” хүндэтгэлийн хошин урлагийн тоглолт 17.00 цагаас “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд болно.

-Оросын нэрт зохиолч Ф.М.Достоевскийн алдарт “Гэм зэм” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” постдрамын жүжиг найруулагч М.Батболдын найруулгаар “Орфей” театрт  /Оросын шинжлэх ухаан, соёлын төв/-д 19.00 цагаас эхэлнэ.

-Монголын рок попын ноён оргилууд болох ардын жүжигчин Д.Жаргалсайхан, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн нарын хамтарсан "Ганцхан заяах эх орон" тоглолт “MPM event hall”-д 17.00 цагаас болно.

-Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Ө.Уянгын “Mongolian classic recital” тоглолт “On'n Off” концертын танхимд 17.00 цагаас болно

-Уртын дуучин, соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэчимэгийн “Нэг голын ус” цомгийн баярын тоглолт энэ баасан гарагт “Хүн” театрт 18.00 цагаас болно. 

-Уншлагын театр, циркийн үзүүлбэрийг хослуулсан “Зүүдний цирк” тоглолт Улаанбаатар чуулгын танхимд 19.30 цагаас болно.