<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ХУУЛЬ Согтуурсан хүмүүс гудамжинд осгох эрсдэлтэйг анхаарууллаа
featured

Согтуурсан хүмүүс гудамжинд осгох эрсдэлтэйг анхаарууллаа

 Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар хамтран 2021 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ. Улмаар шалгах шаардлагатай иргэн, тээврийн хэрэгсэл, аж ахуйн нэгжийг шалгаснаас зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, цагийн хязгаар хэтрүүлсэн, нийтээр дагаж мөрдөх захирамж, хэм хэмжээ зөрчсөн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг 27 зөрчлийг илрүүлж, эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгчээ.

Мөн зөрчил гаргасан, цаашид гэр бүл, хүүхдийнхээ аюулгүй байдлыг алдагдуулж болзошгүй хоёр хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 38 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 13 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ. Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан архи, согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд гудамж, талбайд осгох, хөлдөх тохиолдол гарч болзошгүй байгааг анхаарч, шөнийн цагаар архи, согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас анхаарууллаа.