<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл багасав
featured

Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл багасав

 Барилга угсралт, их засварын ажил энэ оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд төгрөг боллоо. Үүнээс 3.1 (97.3 хувь) их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 87.1 (2.7 хувь) тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 

Барилга угсралт, их засварын ажил энэ оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеийнхээс 668.9 (17.2 хувь) тэрбум төгрөгөөр багасахад дотоодын барилгын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 670.9 (17.6 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.

Дотоодын барилгын байгууллагаас хувийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 2.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 526.5 (15.6 хувь) тэрбум төгрөгөөр, төрийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 253.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 118.5 (31.9 хувь) тэрбум төгрөгөөр, гадаадтай хамтарсан байгууллагын барилга угсралт, их засварын ажил 33.9 тэрбум төгрөг болж, 25.9 (43.3 хувь) тэрбум төгрөгөөр багассан аж.