<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭНТЕРТЭЙНМЕНТ Хүүхдийн номын үзэсгэлэн Оросын шинжлэх, ухаан соёлын төвд ажиллаж байна
featured

Хүүхдийн номын үзэсгэлэн Оросын шинжлэх, ухаан соёлын төвд ажиллаж байна

 Хүүхдийн бүтээлч сэтгэхүй, ном унших, номтой нөхөрлөх таатай орчинг бүрдүүлэх, хүүхдийн ном уран бүтээлийн онцлогийг дэлгэн сонирхуулах, уншлагыг нас насны онцлогт тохируулан зохион байгуулахын ач холбогдол, хүүхдийн номын орчин үеийн чиг хандлагыг эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, хүүхдүүдэд танилцуулах, хүүхдийн ном бүтээх сайн туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор Соёлын яам, “Номын соёлт ертөнц” ТББ, Улаанбаатар дахь “Русский дом” хамтран зохион байгуулав.

Арга хэмжээг нээн Соёлын дэд сайд М.Батбаяр хэлсэн үгэндээ, Хүүхэд хорвоод анх мэндлэхдээ л цагаан цаас шиг ариухан гэгээлэг ирдэг бөгөөд тэднийг хэрхэн зөв хүмүүжүүлэх нь томчууд бидний үүрэг. Тиймээс ч хүүхдийг зөв хүмүүжил, төлөвшилтэй болгоход ном чухал нөлөөтэй. Учир нь хүүхэд насанд уншсан ном сэтгэлд мөнхөд үлддэг гэдэг. Тиймээс номтой нөхөрлүүлж, зөв хүмүүжил төлөвшлийг суулгахад анхны ном хамгийн чухал юм.

Ном хүнийг уйлуулж, инээлгэж, дотоод сэтгэлийг нь нээж, хүнд хандах хандлагыг зөв чиглүүлж, эерэг энергийг өгдөг. Бидэнд маш олон номын сонголт бий. Гэсэн хэдий ч бүгдийг нь бус шилдгийг нь олж хүүхдүүддээ уншиж өгөх, уншлагыг бага наснаас эхлүүлэх, ном унших дадал зуршлыг бий болгох нь ирээдүйн соён гэгээрүүлэх их үйлийг бүтээж буй бидний бүтээл болно.

Тиймээс бид хүүхдийн номын зохиолч, уран бүтээлч, ном бүтээгчдийг энэхүү “Хүүхэд ба ном” арга хэмжээнд урин оролцуулж байгаа билээ. Номын үр шим өнөөдөр биш ирээдүйд ирдэг тул эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, зохиолч уран бүтээлч Та бүхнийг хүүхдийн ном бүтээх сайн туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллаж буйд талархал дэвшүүлье.

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд дэмжин хамтран ажиллаж буй “Хүүхэд ба ном” арга хэмжээг зохион байгуулагч, оролцогчид, дэмжин хамтран ажиллаж буй Та бүхэнд амжилт хүсье” гэсэн юм.

Арга хэмжээнд Соёлын яамны харьяа байгууллагын дэргэдэх хүүхдийн байгууллагын дарга, мэргэжилтнүүд, Нийслэлийн төрийн байгууллагуудын дэргэдэх хүүхдийн байгууллагын дарга, мэргэжилтнүүд, Хүүхдийн зохиолч уран бүтээлчид, Хүүхдийн ном эрхлэн гаргагч байгууллага, ЕБС, СӨБ-ийн багш, сурагчид оролцлоо гэж Соёлын яамнаас мэдээллээ.