<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Г.Ган-Эрдэнэ Беларусийн Яахени Кармилчуктай өнөөдөр тулалдана
featured

Г.Ган-Эрдэнэ Беларусийн Яахени Кармилчуктай өнөөдөр тулалдана

Насанд хүрэгчдийн боксын ДАШТ Серб улсын нийслэл Белград хотод зургаа дахь өдрөө үргэлжилж, амжилттай зохион байгуулагдаж байгаа билээ. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй тамирчид маань өрсөлдөгчдөө буулган авсан амжилт үзүүлсээр байна. 

Энэхүү тэмцээний 67 кг-ын жинд тулалдаж байгаа Б.Чинзориг Мексикийн тамирчинг 5-0 харьцаагаар ялснаар хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрх олж авлаа. Тодруулбал, маргааш орой Казахстаны тамирчин Жуссуповтай туладахаар болсон байна. Тэд өмнө нь ази тивийн рингэнд хүч үзэж байсан бөгөөд манай тамирчин ялагдсан удаатай. Тэгвэл дэлхийн рингэнд хүч үзэж даагаа нэхэх боломж Б.Чинзоригт гарч байна. Үүнээс гадна уг тэмцээний 48 кг-д хүч сорьж байгаа Г.Ган-Эрдэнэ Герман улсын тамирчин Кристофер Гомантай тулалдан мөн 5-0 харьцаагаар ялсан сайхан мэдээтэй байна. Ингэснээр ДАШТ-ий 48 кг-ын шөвгийн наймд шалгарч байгаа юм. Түүний дараагийн өрсөлдөгч нь Беларусийн Яахени Кармилчук бөгөөд тэд өнөөдөр орой туладаж, ялсан нь медалийн төлөөх тоглолт руу шилжих болно. 

Таг: