<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Бакугийн “Их дуулга”-д манай 22 жүдоч хүч үзнэ
featured

Бакугийн “Их дуулга”-д манай 22 жүдоч хүч үзнэ

 IJF холбооны цуврал тэмцээний нэг Бакугийн “Их дуулга” ирэх арваннэгдүгээр сарын 5-7-нд Азербайжаны нийслэл Баку хотод болно. Тэмцээн Гейдар Алиевийн нэрэмжит спорт цогцолборт явагдах бөгөөд эхний өдөр эмэгтэй 48, 52, 57 кг, эрэгтэй 60, 66 кг-ын барилдаантай. Харин маргааш нь эмэгтэй 63, 70 кг, эрэгтэй 73, 81 кг, 7-нд эмэгтэй 78, +78, эрэгтэй  90, 100, +100 кг-ын жүдочид барилдана.

Сонирхуулахад, “Их дуулга”-д түрүүлсэн жүдоч чансааны 1000 оноо, мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, тавдугаар байрны тамирчин 360, долдугаар байрны жүдоч 260 оноо цуглуулна.

Өнгөрсөн жил тус тэмцээн цар тахлын улмаас явагдаагүй ч 2019 онд болоход нь Монгол Улсын гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Ё.Басхүү нар хүрэл медаль хүртэж байв.

Энэ жил манай улсаас 22 жүдоч оролцох бөгөөд дараах байдлаар танилцуулья.  

Эрэгтэй

60 кг Э.Сумъяабазар, Э.Ариунболд

66 кг Г.Галмандах, Б.Нармандах

73 кг Ц.Цогтбаатар, О.Уранбаяр

81 кг Б.Мөррэнцэн, Г.Болор-Очир

90 кг Г.Алтанбагана, Б.Тэнгис

100 кг Б.Гончигсүрэн, О.Хангал

+100 кг О.Цэцэнцэнгэл

Эмэгтэй

48 кг Г.Наранцэцэг, Б.Баасанхүү

52 кг Б.Хорлоодой

57 кг Л.Энхрийлэн

63 кг Б.Ганхайч, С.Лхагвадулам

70 кг Ц.Энхчимэг,

78 кг Б.Эрдэнэт-Од

+78 кг А.Адъяасүрэн

 

Таг: