<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ 12 настай Н.Содбилэг шатрын сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
featured

12 настай Н.Содбилэг шатрын сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

 Тус тэмцээний 1700 хүртэлх олон улсын чансааны ангилалд Монголын өсвөрийн шилдэг шатарчдын нэг, сурагчдын дэлхийн аварга, ОУШХ-ны дэд мастер Наранболдын Содбилэгт 1-2 байрыг ижил оноотой хуваан эзэлж, сонирхогчдын дэлхийн дэд аварга боллоо.

1700 хүртэлх олон улсын чансааны ангилалд өрсөлдсөн шатрын зүтгэлтэн Д.Лүндээжанцан 75 шатарчдаас таван оноогоор 29 дүгээр байр, 2000 хүртэлх олон улсын чансааны ангилалд өрсөлдсөн Б.Тэнүүнболд 54 шатарчнаас 5,5 оноогоор 10 дугаар байр мөн М.Мандухай таван оноогоор 17 дугаар байр, 2300 хүртэлх ангилалд өрсөлдсөн Б.Халиун 35 шатарчнаас 3,5 оноогоор 29 дүгээр байр эзэлжээ.

Сонирхуулахад, Монгол Улсын баг тамирчид маргааш буюу 10 дугаар сарын 27-ны өдөр 22:40 цагт эх орондоо газардана.


 

Таг: