<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Суданд цэргийн хүчээр төрийн эргэлт хийхийг завдсан эсэргүүцлийн жагсаалын үеэр долоон хүн амиа алджээ
featured

Суданд цэргийн хүчээр төрийн эргэлт хийхийг завдсан эсэргүүцлийн жагсаалын үеэр долоон хүн амиа алджээ

 Даваа гарагт Суданд цэргийн хүчээр төрийн эргэлт хийхийг завдсаны дараа өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын үеэр хамгийн багадаа долоон хүн амиа алдаж, 140 хүн шархадсан гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Тус яам мөн хүмүүсийн амиа алдсан шалтгаан нь сумны шарх болсон гэдгийг онцлон тэмдэглэжээ. Үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Cуданская армия объявила о создании временного совета во главе с первым вице-президентом и министром обороны Авадом ибн Ауфом
 
Суданы арми Засгийн газар болон Бүрэн эрхт зөвлөлийг тарааж, олон тооны албан тушаалтнууд, сайд нар, улс төрийн намуудын иргэний төлөөллийг баривчилж, мөн онц байдал тогтоосны дараа сөрөг хүчний цэргийн гол хөдөлгөөн болох "Эрх чөлөө, өөрчлөлтийн төлөөх хүчнүүд"-ийн удирдагчид суданчуудыг бүх нийтийн эсэргүүцлийн ажиллагаанд нэгдэхийг уриалжээ.
Фото: Reuters

Суданд хэдэн долоо хоног үргэлжилсэн жагсаалын дараа Суданы цэргийнхэн даваа гарагт шилжих шөнө Ерөнхий сайд Абдулла Хамдукийг, мөн хэд хэдэн өндөр албан тушаалтан, нэр хүндтэй улс төрчдийг баривчилжээ. Цэргийн түр зөвлөлийн удирдагч, генерал Абдель Фаттах аль-Бурхан "залуучуудын хувьсгалд армиас авч хариу арга хэмжээ" хэмээн төрийн эрх барих дээд байгууллагуудыг татан буулгаж, онц байдал зарласан юм. Тэрбээр мөн Суданы төрийн эрхэнд 30 жилийн турш байсан Ерөнхийлөгч Омар аль-Баширыг түлхэн унагасны дараа тус улсад шилжилтийн үеийн хүрээг тодорхойлсон Үндсэн хуулийн тунхаглалын хэд хэдэн зүйлийг, түүнчлэн цэргийн болон иргэний эрх баригчдын харилцааны зохицуулалтыг хүчингүй болгосон байна.