<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Ургац хураалт 74 хувьтай үргэлжилж байна
featured

Ургац хураалт 74 хувьтай үргэлжилж байна

 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногийн байдлаар 297.5 мянган га-гаас 439 мянган тонн үр тариа хураан аваад байна. Тодруулбал,  275.4 мянган га-гаас 369.8 мянган тонн улаанбуудай, 16.7 мянган га-гаас 161.7 мянган тонн төмс,8.7 мянган га-аас 105.8 мянган тонн хүнсний ногоо хураан авчээ. Мөн 58.8 мянган га-аас 181 мянган тонн тэжээлийн ургамал, 45.3 мянган га-аас 25.5 мянган тонн тосны ургамал хураан авсан бөгөөд хөдөлмөрийн түр гэрээгээр нийт 11.433 хүн ургац хураалтад ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл, үр тарианы хураалт 74 хувьтай, төмсний хураалт 84.2 хувьтай, хүнсний ногооны хураалт 92.5 хувьтай, тэжээлийн ургамлын хураалт 53 хувьтай, тосны ургамлын хураалт 45.3 хувийн  явцтай байна.