<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 12 дугаар сард ОХУ-д айлчлахаар төлөвлөж байна
featured

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 12 дугаар сард ОХУ-д айлчлахаар төлөвлөж байна

  Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны 12 дугаар сард ОХУ-д айлчлахаар төлөвлөж байгаа тухай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр сэтгүүлчидтэй уулзах үеэр мэдээлэв. Тэрбээр, "Цах тахлын үед дэлхий даяар гадаад харилцаа зогсонги байдалд орсон ч цахим уулзалтаар явуулж байна.  Монгол Улсын хувьд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь нэг цонхоор, нэг байр суурьтайгаар гадаад бодлогоо явуулж байгаа нь манай хоёр хөрш болох ОХУ, БНХАУ-д таалагдаж байна. Цаашид хоёр хөрштэй том төслөө хэрэгжүүлэх талаар цогц арга хэмжээ авахаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын түвшинд ярьж байгаа" хэмээв. 

Тэрээр хоёр хөрш оронд хийх өндөр, дээд хэмжээний айлчлалын зарим тов тодорхой болсныг тэмдэглэв. Ерөнхийлөгчийн айлчлалаас гадна Бээжингийн өвлийн олимпын үеэр, Ерөнхий сайд БНХАУ-д айлчлах төлөвлөгөөтэй байгааг дуулгав. 

ОХУ, БНХАУ-ын талаас цар тахлын нөхцөл байдал сайжирвал хамгийн түрүүнд Монгол Улсын айлчлалыг хүлээн авахаа илэрхийлсэн байна.