<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР АНУ дахь Монгол телевизийн захирал, Олон улсын сэтгүүлч Ц.Сарантуяаг Монгол Улсын соёлын элчээр томилов
featured

АНУ дахь Монгол телевизийн захирал, Олон улсын сэтгүүлч Ц.Сарантуяаг Монгол Улсын соёлын элчээр томилов

24840
 
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон АНУ дахь Монгол Телевизийн захирал Ц.Сарантуяаг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав.

Ц.Сарантуяа нь 2008 оноос эхлэн 13 жилийн турш Монгол үндэсний зан заншил, хэл соёл, монгол ахуйг танилцуулсан сонирхолтой нэвтрүүлгийг Америкийн телевизийн олон нийтийн редакцтай хамтран зохион байгуулж, АНУ дахь Монгол эмэгтэйчүүдийн “Соёл” холбоог үүсгэн байгуулж, олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Тэрээр Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллах хугацаандаа сэтгүүл зүйн салбараар дамжуулан Монгол Улсыг дэлхий дахинд идэвхтэй сурталчлан таниулах, соёл, урлаг, хэвлэл мэдээллийн гадаад харилцааг хөгжүүлэн, үргэлжлүүлэн хичээл зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв.