<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ "Хүүхдийн төлөө фонд” ТББ цаашид үйл ажиллагаа явуулахгүй
featured

"Хүүхдийн төлөө фонд” ТББ цаашид үйл ажиллагаа явуулахгүй

286259-26102021-1635213040-1796138795-dans1
 

“Хүүхдийн төлөө фонд” ТББ-ын дансанд цугласан мөнгийг Хүүхдийн төлөө сангийн дансанд албан ёсоор хүлээж авлаа гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэллээ.

Тэрээр ” 2,051,172,968 төгрөг “Хүүхдийн төлөө сан” Засгийн газрын тусгай сангийн дансанд шилжин орж ирлээ. “Хүүхдийн төлөө фонд” ТББ нь цаашид үйл ажиллагаа явуулахгүй “Хүүхдийн төлөө сан”-д бүх хандив, амлалтыг шилжүүлэв.

Батлагдсан хууль, тогтоомжийн дагуу зарцуулалт хийгдэх болно. Сангийн мөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, олон улс, тив дэлхийн соёл урлаг, спортын уралдаан, наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулах болон олон улсын наадам, тэмцээнд оролцох бэлтгэл хангаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх чиглэлд зарцуулна” гэжээ.