<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ 50, 100 мянгатын дэвсгэрт дээр хэний хөргийг залах вэ
featured

50, 100 мянгатын дэвсгэрт дээр хэний хөргийг залах вэ

 Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 20 мянгаас том дэвсгэрт гаргах эсэхээр байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Монголбанкнаас мөнгөний дэвсгэртийн судалгааг байнга хийдэг. Монгол Улсын хамгийн том дэвсгэрт 20 мянга. 20 мянган төгрөгөөс дээш дэвсгэрт байх боломжтой юу гэдэг судалгааг хийсэн. 

Манай улсад 50, 100 мянгатын дэвсгэрт гаргахад ямар нэгэн нөлөө гарахгүй. Инфляц, ханш дээр дарамт үүсэхгүй. Мөнгөний худалдан авах чадварыг унагахгүй байх бүх нөхцөл нь бүрдсэн гэсэн судалгааны үр дүн гарсан" гэв. Харин 50, эсвэл 100 мянгатын дэвсгэрт дээр хэний хөрөг байх вэ гэдэг нь анхаарал татах сэдэв мөн. Учир нь одоо байгаа хамгийн том буюу 20 мянгатын дэвсгэрт дээр Их эзэн чингис хааны хөрөг буй. Алдар суу, гавьяагаараа Чингисээс илүү гарах хүн байхгүй учир түүнийг хөргийг л сонгох магадлалтай.