<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ХУУЛЬ УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татна
featured

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татна

 УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татах тогтоолыг өнгөрсөн баасан гарагт Нийслэлийн прокурорын газраас баталсан гэдгийг эх сурвалжууд мэдээллээ. Түүнийг Эрүүгийн хуулийн бусдад бэлгийн дарамт үзүүлсэн, хүчээр бэлгийн харилцаанд орсон гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгах шаардлагатай гэж үзээд ийм тогтоол баталсан байна.

Иргэн Б.Сүндэрьяа УИХ-ын гишүүн Ц.Анадбазарын эсрэг баримт дэлгэж, хуулийн байгууллагад шалгуулах хүсэлт гаргаснаар түүнтэй холбоотой хүчингийн хэргүүдийн талаарх дуулиан дэгдсэн. Нэгэнт эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар шалгах тул Ц.Анандбазарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа Улсын Ерөнхий прокурор УИХ-д оруулж, Халдашгүй байдлын дэд хороо хуралдах учиртай. 

Эргэх сануулахад, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар өөрийн хамаарал бүхий компаниудад ажилладаг охид, эмэгтэйчүүдэд ажлын байрны давуу байдлаа ашиглан хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг, ажлын байрны бэлгийн дарамт үзүүлдэг, хүчиндсэн гэх хэргүүдийг “Цахиур” эрэн сурвалжлах нэвтрүүлэг өнгөрсөн дөрөвдүгээр сард олон нийтэд хүргэсэн.

Нэвтрүүлгийн мөрөөр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас 5-6 мөрдөгчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, зургаан сар орчим мөрдөн шалгасан. Тэгвэл шалгалтын ажиллагаа дуусчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагаас “Ц.Анандбазарыг яллагдагчаар татах” саналыг прокурорын байгууллагад ирүүлсэн байна. Тодруулбал, Ц.Анандбазар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1-д заасан “хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн нь цагдаагийн хянан шалгах ажиллагааны үр дүнд тогтоогджээ.