<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Хоёр Солонгос удахгүй болох өндөр түвшний хэлэлцээнд бэлдэж байна
featured

Хоёр Солонгос удахгүй болох өндөр түвшний хэлэлцээнд бэлдэж байна

БНСУ болон БНАСАУ хооронд хийх өндөр дээд түвшний ээлжит хэлэлцээнд бэлтгэх асуудлаар тус хоёр орны төлөөлөгчид зөвлөлдөж байна. Энэ тухай Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод сэтгүүлчдэд зориулсан хурлын үеэр тус улсын Үндэстнээ нэгтгэх асуудал эрхэлсэн сайд Пэк Дэ Хён мэдэгджээ.

“Пхеньяны тунхаг бичгийг хамтран хэрэгжүүлэх зорилготой өндөр дээд түвшний ээлжит хэлэлцээнд бэлтгэх зөвлөгөөнийг хоёр Солонгосын төлөөлөгчид хийж байна” гэж Өмнөд Солонгосын түшмэл хэлжээ. Талууд уулзалтаар хэлэлцэх асуудлууд болон яриа хэлцээг хаана хийх талаар зөвшилцөх үлдсэн болохыг тэрбээр дурдсан байна.

 БНСУ болон БНАСАУ-ын удирдагчид есдүгээр сарын 19-нд Пхеньян хотод болсон дээд хэмжээний уулзалтын үеэр хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурсан билээ. Уг тунхаг бичигт Солонгосын хойгийн цэргийн хурцадмал байдлыг намжаах болон хоёр талын харилцааг хөгжүүлэх талаар тусгасан байна. 

728×90