<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Эмэгтэйчүүдийн чуулган дээр улстөрчдийн бузрыг арилгана хэмээн дөвчигнөжээ
featured

Эмэгтэйчүүдийн чуулган дээр улстөрчдийн бузрыг арилгана хэмээн дөвчигнөжээ

Монголын эмэгтэйчүүдийн холбоо /МЭХ/-ны V чуулган өчигдөр UB Palace-т эхэлсэн. Уг чуулганаар монгол эмэгтэйчүүдийн өмнө тулгарч байгаа асуудлыг хэлэлцэхээс илүүтэй  бөө шашин шүтлэг, ёс суртахуун зэрэг сэдвийг анхаарч  илтгэл тавьж байсныг оролцогчид шүүмжилж байна.  Хуралдааны үеэр илтгэл тавьсан бөөгийн  мэргэн түргэн онгод гэнэт орж   " УИХ дахь 76 гишүүн бузартсан тул билиг оюуныг нь галаар ариусгана"  хэмээн дөвчигнөн бөөгийн зан үйл үйлдсэн байна.

Тус холбооны хуралд нийслэл, 21 аймгаас 3000 эмэгтэйчүүд оролцож байгаа бөгөөд гол асуудлаа хэлэлцээгүйд бухимдаж, үг хэлэх боломж олгохыг оролцогчид хүсч байсан бол  ердөө таван хүнд үг хэлэх эрх олгож, бусад гишүүдэд хаалт тавьжээ. Үүнд нь холбооны эмэгтэйчүүд бухимдаж, “Сүүлийн 22 жил шахам энэ холбоог тэргүүлж байгаа Ж.Эрдэнэчимэг хурлын үйл ажиллагааг өөрийн эрх ашигт нийцүүлэхийн тулд янз бүрийн арга сүвэгчлж, үг хэлэх эрх олгохгүй  боомиллоо” хэмээн шүүмжилж байна. Эмэгтэйчүүд үгээ хэлж,тулгамдаж буй олон асуудлыг хэлэлцэж гарц шийдэл олъё гэж байгаа ч удирдлагын зүгээс илт улстөржмж элдэв саад учруулж байгаад харамсалтай байгаагаа илэрхийлж байна.

728×90