<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Д.Трамп,Си Жиньпин нар "Их-20" уулзалтаар нүүр тулна
featured

Д.Трамп,Си Жиньпин нар "Их-20" уулзалтаар нүүр тулна

 Аргентины Буэнос-Айрес хотод болох  “Их-20” дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзах төлөвтэй байгаа тухай дэлхийн хэвлэлүүд  мэдээлж байна.  Уулзалиын үеэр хоср тал худалдааны маргаантай асуудлуудыг хэлэлцэх аж. Энэхүү уулзалтад Америкийн талаас тус улсын санхүүгийн сайд Стивен Мнучин, Үндэсний эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Лоуренс Кадлоу нар оролцоно гэж “The Wall Street Journal” сонинд онцолжээ. Эх сурвалжийн өгүүлснээр, АНУ-д энэхүү уулзалтад бэлтгэх мэргэжилтнүүдийн бүлэг байгуулаад байгаа аж. Тус бүлэгт АНУ-ын 37 дахь ерөнхийлөгч Ричард Никсоны ач хүү, хуульч Кристофер Никсон Кокс болон бусад албаны хүмүүс багтсан байна.  Хятадын талаас уулзалтад бэлтгэх асуудлыг Хятадын Төрийн Зөвлөлийн шадар сайд Лю Хэ хариуцаж байгаа аж.

АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Цагаан ордны дэргэдэх Худалдааны асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн  тэргүүн Питер Наварро нар худалдааны асуудлаар Хятад улстай илүү хатуу байр суурь баримтлаад байгааг ярьжээ. Эдийн засгийн салбарт эрс буулт хийхээс нааш Хятадад үзүүлэх шахалтаа үргэлжлүүлсээр байхыг тэд дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

728×90
Таг: