<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Нүүрс тээврийн жолооч нар Цагаан хад, Гашуунсухайтад зам хааж, эрхийнхээ төлөө тэмцэж эхлэв
featured

Нүүрс тээврийн жолооч нар Цагаан хад, Гашуунсухайтад зам хааж, эрхийнхээ төлөө тэмцэж эхлэв

 Гашуунсухайт боомтод нүүрс тээвэрлэдэг жолооч нар тэмцэж эхэллээ. Өнөөдөр глөө тээврийн жолооч Сүхбаатарын талбайд нүүрс тээврийн том оврын машинаа оруулж, эрх баригчдад үгээ хүргэхээр иржээ. Тэд Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар болон УИХ-ын гишүүн Н.Наранбатаар ахлуулсан ажлын хэсэгтэй уулзаж, асуудлаа шийдвэрлүүлэхийг хүсэж байгаа ажээ.

Харин цагдаа нар хууль журам зөрчсөн гэх үндэслэлээр үзэл бодлоо илэрхийлэхээр ирсэн жолооч нарыг баривчлан саатуулсан байна. Жолооч нар Зам тээврийн хөгжлийн яамны гадаа хоёр өдөр өнжиж, Л.Халтар сайдтай уулзахыг хүссэн ч чадаагүй гэв.  Өнгөрсөн шөнийн 01 цагаас эхлэн тээвэрчид Цагаан хад, Гашуунсухайтад зам хааж, эрхээ хамгаалуулах тэмцэл эхлүүлжээ.