<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ Одоо ашиглаж байгаа 174 сурах бичигт дүн шинжилгээ хийж, эхний байдлаар дүгнэлт, зөвлөмжөө танилцууллаа
featured

Одоо ашиглаж байгаа 174 сурах бичигт дүн шинжилгээ хийж, эхний байдлаар дүгнэлт, зөвлөмжөө танилцууллаа

 БШУ-ны сайдын тушаалаар 3 дугаар сард 45 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж Монгол Улсын Гавьяат багш С.Төмөр-Очироор ахлуулан томилсон. Тус ажлын хэсэг ЕБС-ийн 35 судлагдахууны одоо ашиглаж байгаа 174 сурах бичигт дүн шинжилгээ хийж өнөөдөр эхний байдлаар дүгнэлт, зөвлөмжөө танилцууллаа.
 
Дүгнэлтэнд сурах бичгийн:
  •  Агуулга
  •  Арга зүй,
  •  Найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо
  •  Дизайн гэсэн үндсэн 4 хэсэгт төвлөрч ажиллажээ.
Шинжилгээний ажлын үр дүнг ерөнхийд нь авч үзвэл сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулга хоорондоо нийцсэн боловч энэ нь хөтөлбөр сайн гэсэн ойлголт биш хэмээн дүгнэв.
Сурах бичгийн дизайнд тавигдах шаардлага үндсэндээ хангалттай гэж үзсэн бол дутагдлын тухайд:
 
  1.  Сурах бичгүүд мэдлэг олгоход чиглэж байна. Мэдлэгээ амьдралд хэрэглэх, дадал болгоход дутуу анхаарсан.
  2.  Сурагчид бие даан ажиллаж, өөрөө мэдлэг бүтээх талд илт хоцрогдсон.
  3.  Байгалийн ухаан, мэдээлэл зүйн хичээлүүд шинжлэх ухаан, технологийн өнөөгийн хөгжлийн түвшнээс хоцорсон.
  4.  Сурах бичигт тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, жендэрийн болон монгол уламжлал, зан заншил харьцангуй бага тусгасан.
  5.  Сурах бичгийн сэдэв, дэд сэдвүүд болон түвшин хоорондын, хичээл хоорондын логик холбоо алдагдсан.
  6.  Сурах бичиг зохиогчдыг зөв сонгоогүй, анги бүрийн сурах бичиг зохиогчид, редакторууд өөр өөр байгаа нь дээрх алдаа гарах шалтгаан болсон.
  7.  Сурах бичиг зохиох, хэвлэх, түгээх ажил цаг хугацаанд баригддаг учир алдаа гаргах, туршихгүй хэрэглээнд нэвтрүүлэх үндэс болдог.
  8.  Сурах бичгийг тогтвортой хэрэглэх.
  9. Зөв бичгийн дүрэм, уншихад ойлгомжтой цөөн үгтэй байх, найруулгын хувьд анхаарах.
  10.  Казах сурах бичгийн хувьд хос хэлний боловсролд анхаарах.
Ажлын хэсэг дотроо 13 дэд хэсэгт хуваагдаж байгаа бөгөөд сурах бичиг тус бүрээр 2500 орчим хуудас тайлан бичиж байна. Боловсролын ерөнхий хууль болон дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд сурах бичгийн ажлын хэсгийнхэн 20 орчим санал тусгуулжээ. 
 
2 хүн, сууж буй хүмүүс болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно