<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Монгол Улсад 123 улсын 16 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
featured

Монгол Улсад 123 улсын 16 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна

 Монгол Улсад өнөөдрийн байдлаар 123 улсын 16,111 гадаадын иргэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин сууж байна. Тодруулбал, албан хэргээр 351, хөрөнгө оруулах хэлбэрээр 1834, хөдөлмөр эрхлэх хэлбэрээр 6239, гэр бүлийн зорилгоор 4293, суралцахаар 476, цагаачлах хэлбэрээр 1921, түр ирэгчээр 402 гадаадын иргэн байна.

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний есөн сарын байдлаар  гадаадын 9584 иргэнд визийн зөвшөөрөл, 3110 иргэнд зохих ангиллын Монгол Улсын виз олголоо. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 832 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 1060 гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, оршин суух зөвшөөрөлтэй 285 гадаадын иргэний бүртгэлд хасалт хийв.

Эдгээр тоон мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад виз олголт 35,4 хувь, оршин суух зөвшөөрөл олголт 14,9 хувь, оршин суух зөвшөөрлийн сунгалт 72,6 хувиар тус тус өсөж, визийн зөвшөөрөл олголт 14,2 хувь, оршин суух зөвшөөрлийн хасалт 47,0 хувиар тус тус буурчээ.