<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ МСҮТ-д суралцагчдад төгсөхөд нь 1.5-5 сая төгрөгийн тэтгэлэг олгоно
featured

МСҮТ-д суралцагчдад төгсөхөд нь 1.5-5 сая төгрөгийн тэтгэлэг олгоно

 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-ны 2022 оны төсөв 2.7 их наядаар буурчээ. Тодруулбал, 2021 оны төсвийн тодотгол 3.9 их наяд төгрөгт хүрсэн бол 2022 оны төсөв 1.2 их наяд төгрөг байхаар тогтсон байна.

Учир нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Сангийн сайдын багцад, мэргэжлийн боловсрол сургалтын төв (МСҮТ)-ийг Боловсролын яаманд шилжүүлэхээр болжээ.

МСҮТ-д суралцдаг залууст олгох тэтгэлгийг 2022 онд улсын төсвөөс олгоно. ХНХЯ-ны 2022 оны төсвийн гол өөрчлөлтүүдээс дурдвал, Жендэрийн үндэсний хороо 2022 оноос ХНХ-ын сайдын  багцад шилжинэ. Төсөв нь  305.8 сая төгрөг. Мөн хүүхэд харах үйлчилгээний 2.6 тэрбум төгрөгийг тус яамны харъяа Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт олгохоор нэмж тусгасан байна.

Мэргэжлийн боловсролыг дэмжих зорилгоор МСҮТ-ийн суралцагчдад сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог. "Халамжаас хөдөлмөрт" бодлогын хүрээнд энэ тэтгэлгийг хуримтлалын хэлбэрт шилжүүлж, суралцагчид төгсөхөд нь ажлын гараагаа эхлүүлэхэд нь зориулан санхүүгийн дэмжлэг болгож олгохоор болжээ. Ингэснээр:

16 настай МСҮТ-д элсэн орсон бол төгсөхдөө 5 сая төгрөг

17 настай элссэн бол 2.5 сая

18 настай бол 1.5 сая төгрөгийн дэмжлэгийг төгсөхдөө авна гэсэн тооцооллыг Сангийн яам урьдчилсан байдлаар гаргасан байна.

Энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа “МСҮТ-ийн суралцагчдын дэмжлэгт зориулж Хөдөлмөр эрхлэлтийн сангаас 72 тэрбум төгрөг олгож байсныг шинэчлэхээр болсон. Учир нь тэтгэлгийг 200 мянга болгон нэмсний дараа оюутнуудын суралцах хугацаа уртассан. Мөн эхнэр, нөхөр хоёулаа суралцах болсон гэх мэт завхралууд гарсан. Төгсөөд тэтгэлгээ авснаар үсчин, засварчин гэх мэт мэргэжил эзэмшсэн хүүхдүүд ажлын багажаа шууд худалдан авч, гарааны бизнесээ эхлүүлэх боломжтой. МСҮТ-үүдийг хөдөлмөрийн зах зээлийг дэмжих зорилгоор байгуулсан. Энэ нь халамжийн үйлчилгээ үзүүлэгч биш. Одоо сурч буй 30 мянган хүүхэд 18 нас хүрээгүй байна. Тэд сар бүр хүүхдийн мөнгө болох 100 мянган төгрөгөө авна. МСҮТ, коллежийн оюутнууд дотуур байранд үнэ төлбөргүй суудгаас гадна дотуур байрны оюутнуудад сар бүр хоолны мөнгө болох 90 мянган төгрөг олгодог” гэв.

Таг: