<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ ЭЕШ өгөх сурагчдад 30 сая төгрөгийн сантай сургалтын тэтгэлэг зарлав
featured

ЭЕШ өгөх сурагчдад 30 сая төгрөгийн сантай сургалтын тэтгэлэг зарлав

 “Сайн сургуулийг таны дэргэд” ТББ нь “goodschool.mn” цахим сургалтын платформтой хамтран 2022 онд Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгөхөөр зорьж буй 12-р ангийн сурагчдад зориулан “SQUID-2.022 тэтгэлэгт хөтөлбөр”-ийг зарлалаа. Энэхүү хөтөлбөрийн онцлог нь суралцагчдыг шилдэг багш нарын сургалтуудаар дэмжих явдал юм.

Төрийн болон хувийн өмчийн ЕБС-ийг сурагчдад дэмжлэг үзүүлэх, сайн багшийн шилдэг туршлагыг түгээх, боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой SQUID-2.022  хөтөлбөрөөр нийт 31,104,000 төгрөгийн үнэ бүхий сургалтад хамруулах юм. Хөтөлбөрт шалгарсан сурагчид “goodschool.mn” цахим сургалтын платформоор дамжуулан сайн багшийн, шилдэг хичээлүүдэд үнэ төлбөргүй суралцсанаар ЭЕШ-ын бэлтгэлээ хангах аж.

Зохиог байгуулагчид “Сурагчдын бие даан суралцах чадварыг дэмжих, суралцах чин хүсэл, тэмүүллийг урамшуулахыг зорьж байгаа ба аль болох олон хүүхдэд боломж олгон, хэрэгцээт мэдээлэл, зөвлөгөө өгч, сайн хичээлүүдийг заахын тулд “1 хүүхэд-1 хичээлд” зарчмаар сонгон шалгаруулалт явуулж, аймаг, дүүрэг тус бүрээс дөрвөн сурагчид 100%-ийн тэтгэлэг  олгоно. Мөн сайн багшийн туршлагыг түгээх нь бидний нэг зорилт юм” гэдгийг хэлж байна. 

Тэтгэлэгт шалгарсан сурагчид Математик, Нийгэм, Хими, Физик, Англи хэл, Биологи гэсэн 6 хичээлээр сургалт авах боломжтой аж. Хүсэлтийг https://forms.gle/RijGWjxpABafFpTj9 google.form-оор хүлээн авах юм. Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Goodschool.mn” цахим сургалтын платформ, захирал З.Урансайхантай 88034002, 72110808 дугаараар болон  info@goodschool.mn и-мэйлээр холбогдож авах боломжтой.

Таг: